Дөрвөн өдрийн тэмцээн. Өдөрт 2-4 удаагийн дасгал сургуулилт буюу гүйлт, дээс, сэлэлт, олсонд авиралт, гар дээр явалт, сунайлт, штанг өргөлт зэрэг хүч тэнхээ, тэвчээр шалгасан сорилтууд. Эдгээр үгсээр кроссфитийг тодорхойлж болно. Энэ төрлийн тэмцээнд дөрвөн жил дараалан түрүүлээд буй залуу бол Рич Фронин бөгөөд тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн 7-р сард болсон Кроссфитийн тэмцээнд аваргалжээ. Өдөрт найман удаа сургуулилт хийдэг Фронины хувьд энэ амжилтад хүрэхэд сорилт бэрхшээл дүүрэн байсан нь мэдээж. 43 өрсөлдөгч, түүнийг нүд салгалгүй ширтэх 200 мянга гаруй үзэгч гээд захаас нь тэдгээрийг нэрлэж болно.
CNN Фрониноос дараах хэдэн асуултыг амжиж асуусан байна.
- Дөрөв дэх жилдээ дараалан кроссфитийн хамгийн "чанга" залуугаар тодорсноо үгээр илэрхийлэхгүй юу?
- Сайхан санагдаж байна. Би үүний төлөө л энэ олон жил хичээллэсэн. Энэ миний туйлын зорилго байсан юм. Нэр цол бол нэр цол шүү дээ. Кроссфитийн тэмцээнд ялах нь намайг хамгийн аз жаргалтай болгодог зүйл. Хамгийн "чанга" залуу гэдэг нэр гайхалтай. Гэхдээ Кроссфитийн Аварга нэрэнд би хамгийн дуртай.
- Та өдөр бүр л биеийнхээ тэсвэр тэвчээрийн хязгаарыг үзэж, өөрийгөө үргэлж сорьж байна. Сэргэхийн тулд та юу хийдэг вэ?
- Би дасгалаа үргэлжлүүлэн хийсээр л байдаг. Буларч хөшсөн байдал арилдаг юм. Гэхдээ магадгүй бага зэрэг ядардаг. Хөдөлгөөн хийж байх үед л надад илүү дээр санагддаг юм. Гараа хумхиад суугаад л байвал улам залхуутай санагддаг. Энэ жил усанд сэлэлтээр хичээллэсэн нь надад их тусаа өгсөн. Гайхалтай дасгал шүү дээ.
- Дасгал хөдөлгөөнд зориулж ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
- Би өглөө нэг их идээд байдаггүй. Креатин хэрэглэдэг. Гэхдээ тийм их биш. Тэгээд өдрийн туршид уураг хэрэглэдэг. Гэхдээ хэмжээ нь дасгалаасаа хамаарна. Өдрийн цагаар нэг их иддэггүй ч шөнийн цагаар нэлээд их иддэг шүү.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Кроссфитийн хамгийн "чанга" залуу | ||
Үзсэн: 3046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.