Монгол Улс "Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэрэг" тунхаг бичигт нэгдлээ.
Энэхүү тунхаг бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гарын үсэг зурж, нэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг мэдээллийг хүүхэд, залуучуудад хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд тэдний оролцоог хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх амлалтыг өгч буй хэрэг юм.
Улаанбаатар хотноо болсон тунхаг бичигт нэгдэж, гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Жүүн Күнүги, Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гэрчээр оролцож, талархан хүлээн авлаа.
Уг тунхаг бичгийг санаачлагчдын нэгийн хувьд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улс уг тунхаг бичгийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газрыг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Монгол Улс "Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэрэг" тунхаг бичигт нэгдлээ | ||
Үзсэн: 433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.