Шууд Chart

ЗТЯ болон ИНЕГ-т талархлаа илэрхийллээ

2014-09-02 10:22:11

ИНЕГ-аас Улаанбаатар-Доной чиглэлд шууд нисэх агаарын замыг нээснээр зөвхөн “Хүннү Эйр” компани гэхэд л сүүлийн гуравхан сарын хугацаанд нийтдээ 42 удаагийн нислэг үйлдэж, давхардсан тоогоор нийтдээ 4586 зорчигч тээвэрлэжээ.

Ингэхдээ нислэгийн 6 цаг 18 минут, 3780 кг түлш хэмнэсэн тооцоог гаргасан байна. Зам, тээврийн яам болон ИНЕГ-аас гаргасан энэхүү шийдвэр нь эдийн засаг, экологийн төдийгүй, зорчигч үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж “Хүннү Эйр” компаниас Зам, тээврийн яам болон ИНЕГ-ын удирдлагуудад талархлаа илэрхийлсэн байна.

Энэхүү ажил нь төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ЗТЯ болон ИНЕГ-т талархлаа илэрхийллээ  
Үзсэн: 2013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-09-02 11:28
баяр хүргэе. Өвөрхангай аймгийн Хужирт сум руу онгоц нисгэвэл та нарт ч ашигтай, рашаан сувилал эргүүлсэн хүмүүст ч их ашигтай санагдана. Засмал зам нь муудаад явахад их хүнд болж
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2014-09-02 10:56
угаас Доной руу нисч л байсан биз дээ. Юун сүртэй юм.Харин тэр Донойгоос Улиастай ордрг дэржигнүүртэй замаа засвал таарна. Гансүх гэж авгайнхаа хормой, ахынхаа халаас хоёроос зүүгдсэн эргүү засаг даргын үед эхэлсэн зам одоо хэр хэвээрээ л байгаа биз. Санжмятавын үед ч олигтой болоогүй.Тэрийгээ засах хэрэгтэй ш дээ

Бидэнтэй нэгдээрэй