Шууд Chart

Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгаад байна

2024-08-22 10:24:49

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Хашаа" арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна.

Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна.

Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ.

Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг.

2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоосон.

Ингэхдээ 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан юм.

Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт шалгалтыг явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байгаа болохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

 


Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгаад байна  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баянгол дүүргийн 22р хорооны иргэн. [127.0.0.xxx] 2024-08-22 12:09
Баянгол дүүрэг 22 хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг болон бага сургууль барих төлөвлөгөөтэйгөөр иргэдээс худалдаж авсан газартаа хашаа барихдаа хэтрүүлэн томсгож барьсан зөрчил байна. Үүний улмаас явган зорчигч болон автомашин гудамжиндаа багтаж зөрөх боломжгүй болж осол болох нөхцөл бүрдлээ. Энэ зөрчилийг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авна уу.
And [127.0.0.xxx] 2024-08-22 11:33
Хувийн өмчийг шүүхиын шийдвэргүй устгаж, хулгайч нарт өргөн боломж нээх зорилготой үйл ажиллагаа гэж ойлгогдож бгаа шүү! Зориуд зам хаасныг нь зохицуулаад зам дагууг нь үлдээх хэрэгтэй. Захирамж гарсан гээд л ямар ч судалгаагүй, эзний тхйлбарыг ч сонсохгүй буулгаад хаячих юм билээ! Томуудад бол гар хүрэхгүй, иргэдлээ бол эр бар шүү дээ!

Бидэнтэй нэгдээрэй