Шууд Chart

Далд уурхайн бүтээн байгуулалт намрын чуулганыг хүлээнэ

2013-07-30 09:55:39

Оюу Толгой компанийн далд уурхайн санхүүжилтийг хойшлуулсантай холбоотойгоор бүтэн байгуулалтын асуудал мөн удаашрах төлөвтэй байна.

 Урьдчилсан байдлаар баталгаажуулаад байсан Оюу Толгой төслийн далд уурхайг хөгжүүлэх Төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж Монгол улсын Засгийн газраас Рио Тинто компанид мэдэгдсэн билээ.

Тиймээс уг төслийн санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гараагүй, мөн Засгийн газартай нэлээд хэдэн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй бусад асуудлыг харгалзан, тэдгээрийг эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл ийн хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл ирэх намрын УИХ-ын чуулганаар эл асуудал хэлэлцэгдтэл түр хойшлож байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Далд уурхайн бүтээн байгуулалт намрын чуулганыг хүлээнэ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй