Шууд Chart

Ослын гурвалжин...

2024-08-23 11:37:01

Зам тээврийн ослын улмаас эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ойртон ирж яваа бусад жолооч нарт анхааруулах зорилгоор ослын гурвалжин буюу ослын зогсолтын тэмдгийг ослын дохионы гэрлийн хамт ашигладаг.
 
Ихэнх улсад автомашиндаа ослын гурвалжинг авч явахыг шаарддаг ба хэрэв байхгүй тохиолдолд торгууль ногдуулдаг байна.
 
Мөн ослын гурвалжинг автомашинаас хэдий хэр зайд байрлуулах талаарх эрх зүйн зохицуулалтууд өөр өөр байдаг.
 
Герман улсад 100 м-ээс багагүй, Их Британи улсад 45 м-ээс багагүй, ОХУ-д суурин газарт 15 м-ээс багагүй, суурингийн гаднах замд 30 м-ээс багагүй, Солонгос улсад ердийн замд 20 м, хурдны замд 150 м, Монгол Улсад суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй байдаг. 
 
Жич: Манай улсад ослын гурвалжингүй жолооч нар зайлшгүй зогсолт хийх үедээ автомашиныхаа хойно чулуу, мод, запас дугуй, усны сав гэх мэт гэрэл ойлгох шинж чанаргүй эд зүйл тавьдаг нь араас ирж байгаа автомашины жолооч нарт анхааруулах биш эсрэгээрээ осол гаргах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгодог.
 
Иймд жолооч та бүхэн зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулж жолооч нарт урьдчилан анхааруулж, гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ үү гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Ослын гурвалжин...  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй