Өнгөрсөн оны гүйцэтгэлээр төсвийн орлого болон зарлага 16 их наяд төгрөг гарчээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 24.3 их наяд төгрөг, зарлага цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 780 гаруй тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Төсвийн алдагдал төлөвлөсөн дүнгээс 3 их наяд төгрөгөөр эерэг үзүүлэлттэй гарчээ.
Төсвийн тогтворжуулалтын санд 500 гаруй тэрбум төгрөгийн орлого төлөвлөснөөс гүйцэтгэлээр 670 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн яриаг сонсоно уу.
Улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн онд санхүүжүүлэх 1100 гаруй төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 2.8 орчим их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, 94 орчим хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.
Өнгөрсөн оны гүйцэтгэлээр төсвийн орлого болон зарлага 16 их наяд төгрөг гарчээ | ||
Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.