Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж

2024-08-27 14:18:32
Error loading player: No playable sources found

Цаг уурын байгууллагаас ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж гаргажээ.

Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээний ажиглалтын мэдээгээр 2024 оны наймдугаар сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай сүүн бололтоос аарцан бололтын үе шатанд, төмс ихэнх нутагт цэцэглэлтийн төгсгөлөөс иш навчны гулжийлтийн үе шатанд байна.

Улаан буудайн өндөр сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 52-100 см байна.

Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу орж, агаарын дундаж температур 6 дугаар сард олон жилийн дунджаас сэрүүн бусад хугацаанд дунджийн орчим байсан тул таримал ургамлын өсөлт, хөгжилт хэвийн үргэлжилж байна.

Есдүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджийн орчим бол хур тунадасны хувьд зөвхөн эхний 10 хоногт ахиу орох төлөвтэй байна.

Иймд есдүгээр сарын дунд үеэр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын ургац хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын богино болон дунд хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах, эртнээс сэргийлж, хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 


Ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй