Шууд Chart

Улирлын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна

2024-08-28 15:01:55

Улирлын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна.

Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгддэг.

Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол арга нь вакцин хийлгэх юм. Энэ жилийн  улирлын томуугийн вакцинжуулалтыг энэ сараас хийж байна.

Вакцинд 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжтой гэж Баянгол дүүргийн 6-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч н.Лхагвадорж хэллээ.


Улирлын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй