Шууд Chart

16 дугаар сургуулийн урд талд 370 метр борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа

2024-08-30 13:57:20

Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд талын авто замд 370 метр борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууслаа.

Үргэлжлүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө дуусгахаар ажиллаж байна.



Энэ талаар “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Г.Батсайхан “Борооны ус зайлуулах шугам хоолойг хийж дууссаны дараагаар суулт өгөхөөс сэргийлж дайрга асгадаг. 16 дугаар сургуулийн урд талын авто замын 370 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууссан. Үргэлжүүлээд сургуулийн хойд талд “Номин” худалдааны төвийн урд уулзварт борооны ус ихээр тогтдог байршилд нэмж шугам угсрах ажлыг эхлүүлээд байна” гэв.


16 дугаар сургуулийн урд талд 370 метр борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй