Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Аймаг бүрт 1000 айл орон сууц" хөтөлбөр Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ.
Тус аймагт эхний ээлжийн 189 айлын орон сууц баригдах бөгөөд барилга угсралтын ажлыг "Бурхантын бүтээн байгуулалтын корпораци" гүйцэтгэж байна. Нээлтийн ёслолд ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга, тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, "Бурхантын бүтээн байгуулалтын корпорацийн захирал Д.Төмөрбаатар нар оролцлоо.
"Аймаг бүрт 1000 айл орон сууц" хөтөлбөр Дархан-Уул аймагт нээлтээ хийв | ||
Үзсэн: 2514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.