Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-09-02 23:33:03

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм. 2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 2237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2024-09-03 22:25
В.В Путин Та Найрсаг Монгол оронд тавтай морилно уу...Танд Эрүүл энх,сайн сайханыг ерөөе.Монгол Оросын хамтын ажиллагаанд амжилт хүсэе..
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 11:50
dobro pojalovats v mirnuyu Mongoliu Vladimir Vladimirovich!
Zochin [127.0.0.xxx] 2024-09-03 10:19
Noen putin manai saikhan ekh orond mini tavtai moril akh duugiin nairamdal bat bukh orshig oros akhan duus mini ugaasaa saikhan setgeltei uls shuu
Иргэн: [127.0.0.xxx] 2024-09-03 10:05
Эрх тэгш ОУ стартегийн Иж бурэн туншлэлийн харилцаа нь батбэх Оршихуйн Оршин байхыг бас дахин нотолно...харилцан хундэтгэлийн арга хэмжээ эрх тэгш оргон хурээнд амжилттай сайхан болж монголын ард тумэн бидний тусгаар тогтнол бурэн эрхэт бутэн байдлын оршихуйн оршин байхыг бас дахин нотолно
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 07:45
Баяр хүргэе! Тавтай морилно уу. Амжилт хүсье!
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 07:25
Манай сайхан эх оронд тавтай морил.
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 07:16
Манай Ерөнхийлөгч САЙН бна.Зоригтой бна. Хоёр орны Найрамдал, хамтын ажиллагаа батжин бэхжих болтугай!
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 07:14
Хөршийн найрсаг харилцааны сайхан үйл явдал, Дэлхий анхаараг!
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 07:12
Монголд тавтай морил.
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 00:17
Ерөнхийлөгчийг маань зад жижигрүүлээд нийслэлийг маань тэг зогсолтонд оруулчихаад л буцна биз
Зочин [127.0.0.xxx] 2024-09-03 07:13
Тэртээ тэргүй 0 зогсолттой шүүдээ, хө

Бидэнтэй нэгдээрэй