
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарт тандалт судалгаа хийснээ өнөөдөр тайлагнав. Тус судалгаагаар манай улсад худалдаалагдаж буй 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй, хорт хавдар болон элэгний өвчлөл үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. Тандалт судалгаанд 54 үйлдвэрийн 300 орчим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан бөгөөд ус бүтээгдэхүүнүүдийн найрлагад ордог 27 төрлийн будагч бодис долоон төрлийн нөөшлөгч, 30 төрлийн өтгөрүүлэгч, таван төрлийн хүчиллэг тохируулагч, найман төрлийн өнгө тогтворжуулагч гэх мэт хүнсний нэмэлтийг хамруулсан аж. Энэ талаар НМХГ-ын Улсын ахлах байцаагч Д.Бадамжав “Энэ тандалт судалгааг улсын хэмжээнд томоохонд тооцогддог нэр хүндтэй хүнсний компанийн бүтээгдэхүүнд хийсэн байгаа. Гэвч дээрх зөрчил илэрсэн компанийн нэрийг нууцлаж байна. Ямартай ч эхний ээлжинд холбогдох яам, агентлаг стандартаа гаргаж хяналтаа сайжруулахыг сануулсан” гэв. Харин НМХГ-ын дэд дарга М.Баасандорж “Уг нь эрхзүйн орчноор бол “Хүнсний нэмэлт, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байдаг ч энэ заалтууд огт хэрэгжихгүй байна. Тэр ч бүү хэл, Засгийн газар, холбогдох яам нь хангалттай төвшинд хайхрахгүй явсаар өдийг хүрсэн. Хяналтын байгууллагууд нь ийнхүү сул ажиллаад байхаар үүнийг нь далимдуулан хүний биед хор нөлөөтэй хүнсний бодис, нэмэлт бүтээгдэхүүнүүд хил дамжин орж ирсээр байна” гэж шүүмжиллээ.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувийг стандартын бус гэв | ||
Үзсэн: 1932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.