Шууд Chart

Цагдаагийн эмэгтэй алба хаагчдын олон улсын 61 дэх удаагийн хурал болж байна

2024-09-03 13:16:46

Цагдаагийн эмэгтэй алба хаагчдын олон улсын 61 дэх удаагийн хурал Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотноо энэ оны есдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хурал нь “Бид үйлчилнэ, бид хамгаална, бид манлайлна” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 64 орны 800 гаруй хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Хурал, зөвлөгөөнөөр хууль сахиулах байгууллага дахь эмэгтэй алба хаагчдын манлайлал, тэгш байдал, алба хаагчийн аюулгүй байдал, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ажлын ярилцлагын үед анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уг хуралд Монгол Улсаас Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын эмэгтэй алба хаагчдын төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой.


Цагдаагийн эмэгтэй алба хаагчдын олон улсын 61 дэх удаагийн хурал болж байна  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй