Шууд Chart

Дулааны 3-р цахилгаан станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна

2024-09-04 12:16:38

Дулааны 3-р цахилгаан станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын үеэр өчигдөр Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж үзэглэлээ.

Мөн Байгаль нуур Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хотын дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай, Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын болон яамд хоорондын хэлэлцээр байгуулсан юм.

Тухайлбал, дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрт тус станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийхээр тусгажээ.

Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төсөл хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэх юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ингэж ярилаа.


Дулааны 3-р цахилгаан станц Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 30 гаруй хувийг хангаж байна  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй