![](/uploads/201001/news/thumb/.png)
ОХУ-ын Засгийн газраас энэ жил Монголын төмөр замын шинэчлэлд зориулан гурван тэрбум доллар гаргана гэж ОХУ-ын тээврийн сайд Игорь Левитин мэдээллээ хэмээн http://www.gudok.ru сайт бичжээ. Энэ хөрөнгийг Монголын төмөр замын дэд бүтцийг шинэчлэх, Таван Толгойн нүүрсний орд газар луу шинэ шугам тавих төсөлд хэрэглэх гэнэ. Гурван тэрбум долларыг УБТЗ-д шилжүүлэх бөгөөд Монголын тал ч бас адил хэмжээний мөнгө оруулна хэмээн уг сайт мэдээлсэн байна. Транссибирийн төмөр замын олон улсын харилцааны албаны дарга Г.Бессоновын хэлснээр энэ ажлын хүрээнд Улаанбаатар-Наушкийн замыг шинэчлэн засах, Зүүн Баян- Даланзадгадын хооронд шинэ шугам тавих болон “Трансмашхолдинг” компаниас арван зүтгүүр авахад зарцуулах аж. УБТЗ-д энэ хөрөнгө оруулалт хийгдсэнээр өнгөрсөн жил Оросын төмөр замчдын хийсэн 108 км замын засварын ажлын хөлсийг ч төлөх бололцоотой болж байгаа юм байна.
“Монгол Оросын засгийн газар хоорондын хэлэлцээгээр Таван Толгойн нүүрсний орд газрыг ашиглах зарим эрх Орост оногдох ёстой, харин ОХУ 1.5 тэрбум доллар оруулах үүрэг хүлээсэн. Гэвч Монголын Засгийн газар шийдвэрээ одоо болтол гаргаагүй байгаагаас хэзээ энэ төсөл хэрэгжиж эхлэх талаар тогтсон юм алга байна. Харин Хятадын Shenhua компани аль хэдийн Таван Толгойгоос нутагруугаа төмөр зам тавьж эхэлсэн байна. Одоо л Монголд Орос улс байр сууриа бэхжүүлж авахгүй бол удахгүй хятадууд Монголын бүх баялгийг дангаараа эзэмших болно” гэж Г.Бессонов хэлсэн гэнэ. Мөн хоёрдугаар сард Орост болох хоёр орны тээврийн асуудлын уулзалтаар энэ асуудлыг нааштай шийдэж чадна гэдэгтээ Бессонов итгэлтэй байна гэж тус сайт мэдээлсэн байна.
ОХУ гурван тэрбум доллар УБТЗ-д | ||
Үзсэн: 1596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.