Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашинаас ялгарах утаа эзэлж байна.
Жолоочид дийлэнхдээ сонгож хэрэглэдэг “АИ92” шатахуун нь “Евро-2” стандартын бензин, түлш юм. Үүний оронд “Евро-5” стандартын шатахууныг хэрэглэж эхэлвэл ялгарах утааг багадаа 20 гаруй хүртэл буурч байгальд орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Иймд “Евро-5” стандартыг нэвтрүүлэхээр ажиллана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэллээ.
Европын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ийг 2006, “Евро-5”-ыг 2009, харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлжээ.
Олон улсад автомашины моторын эдэлгээнд тустай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг хэрэглэж байгаа юм.
“Евро-5” стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж “Евро-2”-оос 200 дахин бага байдаг байна.
Харин “Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95 хувь, нүүрсхүчил болон метан хийг 80 хувь, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдгийг судалгаагаар гаргажээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины утаа эзэлж байна | ||
Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.