Шууд Chart

Австрали уул уурхайн татвараа хүчингүй болгожээ

2014-09-03 09:09:35

Австралийн Засгийн газар тэрбумтан Клайв Палмерын улс төрийн намтай тохиролцоонд хүрснийхээ дараагаар уул уурхайн татварыг хүчингүй болголоо. Нүүрс болон төмрийн хүдэр олборлогч компаниудын ашгаас авдаг 30 хувийн татварыг анх 2012 онд Хөдөлмөрийн Нам засгийн эрхэнд байхдаа санаачилсан бөгөөд энэ нь ихээхэн маргаан дагуулаад байсан юм. Гэхдээ Австралийн Сенатын санал хураалтаар ихэнх  гишүүд уул уурхайн татварыг хүчингүй болгохыг дэмжсэн тул хуулийн төслийг Төлөөлөгчдийн Танхимд шилжүүлэхээр болжээ. Төлөөлөгчдийн танхим ч хуулийн төслийг батлах магадлал өндөр байна.

Ерөнхий сайд Тони Аббот болон түүний Засгийн газар хэл ам дагуулсан уул уурхайн татварыг хүчингүй болгохыг зорьж байсан аж. Fortescue Metals Group болон Xstrata зэрэг уул уурхайн томоохон компаниуд ч уг татвар өрсөлдөөнийг боомилж, салбарын ирээдүй дахь хөрөнгө оруулалтад нөлөөлсөн гэсэн байр суурийг илэрхийлээд байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Австрали уул уурхайн татвараа хүчингүй болгожээ  
Үзсэн: 1768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй