Шууд Chart

Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай ихээр үйлдэгдэж байна

2024-09-06 12:33:50

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу энэ оны есдүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна.

Дээрх гэмт хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 этгээдийн үйлдсэн 11 үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай учир иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны өврийн хэсэгт хийж, зах худалдааны төв, гудамж талбай, явган хүний гарц зэрэг олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, таны өмчлөх эрхэд халдах боломжийг бусдад бүү олгоорой.


Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай ихээр үйлдэгдэж байна  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-09-06 14:21
АРД НЬ АСА ДАВГАДОРЖ БАЙДАГ

Бидэнтэй нэгдээрэй