Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-09-03 09:45:27

Уншигчдадаа есдүгээр сарын 3-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна. 

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Онцгой байдлын дөрвөн албан хаагч автомашины ослоор амиа алджээ”, “Мэргэжлийн Засгийн газар байгуулъя”, “Л.Эрдэнэчимэг: Архины хяналтын хуулиас болж надад их дайралт ирсэн”, “Ус, ойн сангийн хамгаалалтын бүсийн солбилцолд өөрчлөлт орууллаа” гэсэн гарчигтай мэдээллийг уншиж болно.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Хамгийн хүнд өдрүүд ард хоцорсон”, “Г.Аким: Би Б.Ренчин багшийн замаар л явж байна”, “Хлорын хөнөөл нүүрлэсэн хөөрхий хот минь”, “Эрүүл мэндэд хортой хүнсний нэмэлт хэрэглэж байжээ”, “800 жилийн дараа нээгдсэн их сургууль” нэртэй мэдээнүүдийг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд “Х.Батсуурь: Гадаад өөрийн хэмжээ ДНБ-ий 200 хувьтай тэнцсэн”, “Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлбэл түүнийг хорьж болзошгүй”, “Ардын жүжигчин Л.Цогзолмаад хоёр өрөө байр олголоо”, “Осол гаргасан жолооч согтуу байжээ”, “Б.Баатархүү: Өнөөдөр автомашин болон явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана”  зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ. 
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Б.Билэгтийг чөлөөлсөн шийдвэр хууль зөрчсөн үү”, “Өнөөдөр замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ”, “Төрөлхийн авьяастай эгэлгүй нэгэн”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чийрэгжүүлэлтийн танхимтай боллоо” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно. 
 
“Улс төрийн тойм” сонинд “Л.Эрдэнэчимэг: УИХ-ын гишүүний эрхээ ч эдэлж чадахгүй байна”, “Л.Гантөмөр сайд ирээдүйд багш нарт тэтгэлэг гардуулна”, “Гал түлэх аргачлал заалгая” гарчигтай ярилцлага, мэдээнүүд нийтлэгджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй