![](/uploads/201409/news/thumb/3bb1bea17bbead49f164b0b889683f17_x3.jpg)
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн 4 дэх заалтыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 2014 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 9.30 цагаас эхэлнэ.
Дунд суудлын хуралдаан болно | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.