Шууд Chart

15 293 өрхөд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулна

2014-09-03 10:17:42

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирдол ихтэй хуучин зуухыг бүрэн шаталттай сайжруулсан зуухаар солих ажлыг эхлүүлснээр өнгөрсөн онд 29 000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргасан гэж  “Цэвэр Агаар” төслөөс мэдээллээ.  Уг ажлыг энэ жил мөн үргэлжлүүлэн Улаанбаатар хотын 15 293 өрхөд хөнгөлөлттэй үнээр  сайжруулсан зуух борлуулах аж.  Хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүрэгт оршин суудаг, өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй гэр хорооллын өрх хамрагдах бөгөөд зургаан дүүрэгт 25 борлуулалтын төвөөр дамжуулан борлуулахаар төлөвлөжээ.  

Иргэдийн  “уламжлалт” хэмээн нэрлэж хэвшсэн хуучин зуух нь олон төрлийн утаа тортог, хорт хийг ялгаруулдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Агаарт цацагдсан хорт хий нь хүний дархлааг сулруулж, амьсгалын зам, уушгийг гэмтээхээс гадна ургийн хэвийн өсөлт, ясны бүтцэд сөргөөр нөлөөлдөг байна. 

2012-2013 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 29 707 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй  үнээр борлуулж, иргэд сайжруулсан зуухаа зөв  хэрэглэсний үр дүнд  өвлийн улиралд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсныг Ус цаг уур орчны шинжилгээний газраас  тодорхойлжээ. Тодруулбал, 2013 оны өвөл  агаар дахь хүхэрлэг хий  20 хувь, азотын давхар исэл  26 хувь, нарийн ширхэглэгт тоосонцор 21 хувиар тус тус буурсан байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

15 293 өрхөд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулна  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй