Шууд Chart

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина

2024-09-10 09:14:33

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна.

Үргэлжлүүлэн нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих юм.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү "Уг шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерт зургаан аж ахуйн шалгарч, долоодугаар сарын 16-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгж 70-100 хувийн гүйцэтгэлтэй ажлаа үргэлжлүүлж байгаа боловч нэг аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдлээс болж ажил удаашран, нэгдсэн хучилт хийх боломжгүй болоод байсан юм. Харин өнөөдөр бусад аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй зөвшилцөн нэмэлт хүч гаргаж, дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийг гэрээнд заасан хугацаандаа буюу энэ сарын 15-нд дуусгахаар боллоо" гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Тодруулбал, эл 11гд магистраль шугам нь 1983 онд ашиглалтад орсон. Ийнхүү эхлэлээсээ төгсгөл хүртэл бүрэн шинэчлэгдсэн шугамуудад ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж байгааг албаныхан онцолж байлаа.


Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-09-19 18:11
Энэ шугамын ажил 15-д дууссах ёстой байсан одоо хүртэл дуусаагүй байна. Ажил гүйцэтгэж байгаа болон хяналт тавиж байгаа байгуулга жоохон анхаарахгүй бол 10 сарын 01 хүрэх төлөвтэй байна шүү

Бидэнтэй нэгдээрэй