Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаад хоёр өрөө байр олгох тухай шийдвэр гаргажээ. Тус захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6-ийн “г” заалт, 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Монгол Угсаа ХХК-ийн хооронд байгуулсан “Үүрэг гүйцэтгэх тухай” гэрээний дагуу гачигдалтай иргэдэд олгох орон сууцны фондод шилжин ирсэн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Хилчний гудамж 27 дугаар байрны 2 тоот 48,43 м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаад олгосугай” гэжээ.
Ардын жүжигчин Л.Цогзолмаад хоёр өрөө байр олголоо | ||
Үзсэн: 1171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.