Сүүлийн таван жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1050 шахам гэмт хэрэгт 1670 гаруй хүн шалгагджээ.
Үүний 91 хувь нь 15-35 насны хүүхэд залуучууд байсан бол 18-аас доош насны 58 хүүхэд байсан байна.
Ийнхүү жилээс жилд хар тамхитай холбоотой асуудал гүнзгийрч хэрэглэгч нь улам залуужих болсон учраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх” тухай хулийн төслийг дахин боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн гэж Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа н.Батхуяг хэллээ.
НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ”Ирэх 2030 он гэхэд бага дунд орлоготой улс орнуудад хар тамхины хэрэглээ 43 хувиар өснө” гэсэн судалгааг гаргаад байна.
Иймээс урьдчилсан сэргийлэх ажлыг бүхий л шатанд хийхгүй бол хар тамхины асуудал айл бүрийн хаалгыг тогшиж эхэлсэн гэдгийг мэргэжлийнхэн онцгойлон сануулсан юм.
Сүүлийн 5 жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт 1670 гаруй хүн шалгагджээ | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.