Шууд Chart

Багш нарын бага хурал боллоо

2014-09-03 10:47:56

Архангай аймгийн багш нарын ээлжит бага хурал 2014 оны наймдугаар сарын 30-ны өдөр Боржигин чуулгын байранд зохион байгуулагджээ. Бага хурлаар 2013-3014 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн мэдээ, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн зорилт, аймгийн Боловсролын газрын зорилтыг хэлэлцэн батлав. Энэ хичээлийн жилд бага ангид сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх бөгөөд 5-р сургууль загвар сургуулиар ажилласан байна. Мөн төр засгийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор 4-р сургуулийн захирал М.Энхтуяа болон ажлын амжилт гаргасан зарим багш нарыг мөнгөн шагналаар шагнав. “Боловсролыг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд сургууль,  цэцэрлэгийн материаллаг баазыг сайжруулж компьютер, проектор зэрэг тоног төхөөрөмж өглөө.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Багш нарын бага хурал боллоо  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй