Шууд Chart

Хүний гарын оролцоо их байх тусам мах, сүү нянгийн бохирдол ихтэй байна

2024-09-11 12:42:40

Мах болон сүүний үйлдвэрлэлд хүний гарын оролцоо их тусмаа нянгийн бохирдол өсч байна.

Мал эмнэлэг, зоонозын чиглэлийн судлаачид Улаанбаатар хот орчмын мах, сүүний фермүүдийн эрүүл ахуйн нөхцөлийг тодорхойлж, илэрсэн бичил биетний антибиотикт мэдрэг чанарыг үнэлжээ.

Ингэхдээ гар аргаар мах нядалдаг үйлдвэр болон мах борлуулдаг зах, худалдааны төв, сүүний үйлдвэрийн фермийн хувьд саалтуураар саадаг болон гараар саадаг нийт 8 үйлдвэрийг сонгож, 30 гаруй сорьц дээж цуглуулан үнэлгээ хийсэн байна.

Судалгаагаар саальчны гарын арчдас болон зах, худалдааны төвийн вандан, махны хутга зэргээс антибиотикт тэсвэртэй нян илэрчээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн хэлтсийн Зооноз, халдварт өвчин тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дагвадоржийн яриаг сонсгоё.


Хүний гарын оролцоо их байх тусам мах, сүү нянгийн бохирдол ихтэй байна  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй