Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар, амьсгалын замын цочмог халдвар 28 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн олонх нь уушгины хатгаа хүндэрсэн оноштой байна.
Тус аймагт сумын болон өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд дархлаажуулалтын түр цэг нээж, энэ сарын 15-ныг дуустал ажиллана.
2-5 насны хүүхдүүдийг, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн дархлаажуулна гэж Дорнод аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга н.Бибиш хэллээ.
Дорнод аймагт амьсгалын замын цочмог халдвар өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.