Монгол Улс жилд 150 сая долларын эрчим хүчийг гаднаас авдаг. Үүний 120 саяыг БНХАУ, үлдсэн 30 сая долларын цахилгааныг ОХУ-аас авч байна.
Эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж, гадагшаа мөнгө урсгахгүйн тулд Тавантолгойн цахилгаан станцыг яаралтай барьж, бусад эх үүсвэрүүдийг олноор байгуулах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хэллээ.
Эрчим хүчний салбар цаашид тогтвортой ажиллах уу, энэ эрчээрээ урагш явах уу, гал алдахгүйн тулд үнэ тарифаа эргэж харах уу гээд олон асуултад хариулт өгч дорвитой шийдэл гаргах цаг нэгэнт болсон гэж тэрбээр хэллээ.
Ж.Золжаргал: Тавантолгойн цахилгаан станцыг яаралтай барьж, бусад эх үүсвэрийг олноор байгуулах хэрэгтэй | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.