2024 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар тус тус өсөж, харин өмнөх сарынхаас шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.1 хувиар тус тус буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.