Шууд Chart

"Инвест Монголиа-2014" хүрээгээ тэлжээ

2014-09-03 11:31:08

Хөрөнгө оруулалтын  “Инвест Монголиа-2014” чуулга уулзалт  найм дахь жилдээ зохиогдож, энэ удаагийн цугларалтад 500 орчим төлөөлөгч хүрэлцэн ирлээ. 

Сингапур, БНХАУ, АНУ, Нигери, Япон зэрэг орны 150 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна. 

Өнгөрсөн жилийн уулзалтаас хөрөнгө оруулалтын орчин мэдэгдэхүйц сайжирсан, шинэ хууль батлагдсан зэргийг хөрөнгө оруулагчид онцлосон юм.  

Зөвхөн уул уурхайн асуудлаар чуулдаг байсан “Инвест Монголиа” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбар гээд хүрээгээ тэлсээр байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Инвест Монголиа-2014" хүрээгээ тэлжээ   
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй