“Орад түмэн” ТББ, МВС телевизийн санаачилгаар 2014 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс нэг сарын хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элстэй хот-Улаанбаатар маршрутаар түүх, соёлын судалгаа, хамтын ажиллагааны “Түүхийн жимээр” олон улсын экспедицийг зохион байгуулах гэж байна.
Энэ экспедицийн зорилго нь 1604 оноос баруун монголчууд Оросын Ижил мөрөн хүртэл, их нүүдлийг эхлүүлсэн байдаг бөгөөд энэхүү түүхийн жимээр аялж, судалгаа, баримтат кино хийх, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлэг, ном гаргаж олон нийтэд сурталчлах юм.
Энэ талаар “Ойрад түмэн” ТББ-ын гүйцэтгэх захирал, найруулагч Д.Мягмарсүрэн, Тэргүүн Ж.Батсүх, Увс аймгийн “Ойрад” театрын жүжигчин Ц.Лхагва, Үндэсний цахим өв Академийн тэргүүн, профессор Ж.Төмөрхуяг нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.
“Түүхийн жимээр” олон улсын экспедиц болно | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.