Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 4 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.
Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл, Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл, Зурагтын эцсээс ЧД-ийн 7 дугаар хороо хүртэл, "Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замуудыг тус тус шинэчилнэ.
Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Эдгээр замыг есдүгээр сарын 13-ны 23:00 цагт хааж, есдүгээр сарын 16-ны 06:00 цагт нээнэ.
Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 4 байршилд авто замыг хааж, шинэчилнэ | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.