Шууд Chart

Улаанбаатар хотод өнөөдөр 4 авто зам хаана

2024-09-13 11:39:36

Дараах дөрвөн замыг өнөөдөр буюу есдүгээр сарын 13-ны 23:00 цагт хааж, есдүгээр сарын 16-ны 06:00 цагт нээнэ.

  • Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл;

  • Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл;

  • Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэл;

  • "Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг тус тус шинэчлэх юм.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Улаанбаатар хотод өнөөдөр 4 авто зам хаана   
Үзсэн: 1678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй