Шууд Chart

Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар доктор З.Лхагвадоржийг томиллоо

2024-09-13 12:51:44

Монгол Улсын Шадар сайд (Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан)-ын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар доктор (Ph.D) З.Лхагвадоржийг томиллоо.

З.Лхагвадорж нь улс төр судлалаар МУИС-д докторын зэрэг хамгаалсан.

Монголбанканд эдийн засагч, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төсөл болон Дэлхийн банкны төсөлд Зөвлөх, БХБЯ-нд Ерөнхий санхүүч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Албаны дарга, Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 


Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар доктор З.Лхагвадоржийг томиллоо  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй