Шууд Chart

Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ

2024-09-13 15:16:39

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан.

Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж байна. 

Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ.

Энэ талаар ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Автозамын нэгдүгээр эгнээг чөлөөтэй зорчуулах зорилгоор автобусанд теле камер байршуулж нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа. Есдүгээр сарын 1-ний өдрөөс теле камераар зураг дарж торгууль ногдуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нотлох баримт, зургийн шаардлага хангасан 100 гаруй зөрчилд торгуулийн арга хэмжээ аваад байна” гэв.


Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-09-13 18:59
Автобусанд бөгс илэхээр зарим эмэгтэйчүүд дургуйцдаг. Зарим эмэгтэйчүүд ойртож ирээд илэхгүй байгаад байхаар дургуйцаад явдаг. Эмэгтэй хүнийг хоёр талаар хүндэлж бөгс илэхийг бүрэн хориглож боломгүй

Бидэнтэй нэгдээрэй