
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийхтэй холбогдуулан цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
Айлчлалын үеэр замын хөдөлгөөний болон иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийхээр төлөвлөөд байна. Энэ үеэр манай иргэд мөнхийн хөрш Орос улсын төрийн тэргүүнийхээ албан ёсны айлчлалыг хүндэтгэж замын хөдөлгөөний хязгаарлалтад ухамсартай, хүлээцтэй хандахыг Цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна.
Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ | ||
Үзсэн: 1731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.