Шууд Chart

ДАШТ-нд оролцох чөлөөтийнхөн Ташкентийг зорилоо

2014-09-03 14:13:40

Узбекийн Ташкент хотын “Gymnastics Palace” цогцолборт болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох эрэгтэй баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тэмцээн энэ сарын 8-14-ний өдрүүдэд болох юм. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Бэхбаяр /57 кг/, Э.Ням-Очир /61 кг/, Гавьяат тамирчин Г.Мандахнаран /65 кг/, Б.Анхбаяр /70 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Д.Хүдэрбулга /96 кг/, Ж.Чулуунбат /125 кг/ нар багтжээ.
Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар, эмчээр Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат нар явсан байна.
Өнгөрсөн баасан гарагт МЧБХ-ноос ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнд Японы “Asics” пүүсийн иж бүрэн хувцсыг олгож жигдрүүлсэн юм.
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

ДАШТ-нд оролцох чөлөөтийнхөн Ташкентийг зорилоо  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй