Шууд Chart

32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна

2024-09-18 12:41:13

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна.

Авто замын шинэчлэлийн хүрээнд асфальт бетон хучилт, нөхөн эвдрэл засах, борооны ус зайлуулах худгийг тагийг өндөрлөх ажлууд хийгдэж байгаа юм.

Тус авто замыг засварлахдаа бродюрыг солихгүйгээр зуурагч төхөөрөмж суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас онцолж байна. 21 метрийн өргөнтэй, 1.6 км урт тус авто замыг 21-ний өдөр нээхээр төлөвлөжээ.


32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй