Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хоёр тал айлчлалын хүрээнд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна

2014-09-03 15:33:18
Error loading player: No playable sources found

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингисийн талбайд хүндэтгэлтэйгээр угтан авсан. ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путины хувьд манай улсад гурав дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр энэ удаагийн айлчлалаараа 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээс гадна УБТЗ-ын нууц  гэрээг шинэчлэх асуудал сөхөгдөх бол рубль, төгрөгийн своп хэлэлцээр байгуулна гэсэн мэдээлэл байна. Мөн Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай хамт зоог барихаар төлөвлөжээ. Хугас өдрийн төлөвлөгөөтэйгөөр Монголд хийж буй В.Путины ажлын айлчлал төрийн айлчлалын хэмжээнд үнэлэгдэж байгааг албаны хүмүүс онцлож байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хоёр тал айлчлалын хүрээнд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна  
Үзсэн: 2324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй