Хүнсний улаанбуудайг чанараас нь хамаарч дөрөв ангилж байна.
Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлийн улаанбуудай сая нэг зуун мянган төгрөг байгаа бол дөрөвдүгээр зэрэглэл нь 960 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ц.Болорчулууны яриаг сонсгоё.
Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулсан "Улаанбуудайн арилжаа"-гаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжсан байна.
Улаанбуудайн арилжаа нь тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах ач холбогдолтой юм.
Хоёрдугаар зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжжээ | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.