
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр 15 хэлэлцээр, протоколд гарын үсэг зурснаа дуулгасан юм. Тэдгээрийн дундаас
хоёр улсын иргэд хоорондоо харилцан визгүй зорчихоор болсныг онцлон тэмдэглэв. Мөн Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос замтай болгох ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохирсон байна.
Үүнээс гадна манай улсаас Монголд үйлдвэрлэгдсэн барааг татвар гаалийн хураамжгүйгээр нийлүүлэх санал тавьжээ. Түүнчлэн “Талын зам” санаачилга буюу ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолой болон төмөр замын дамжин өнгөрөх тээврийг Монголоор дамжуулан тавих асуудлыг ярилцсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналд хариулт болгож В.Путин “Юун түрүүнд энэхүү айлчлал нь Халхын голын 75 жилийн ойд зориулагдсан гэдгийг онцлон хэлэх учиртай. Бид хоёр улсын харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа худалдаа эдийн засгийн салбарт өргөжүүлэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлж байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмент" гэсэн хамтарсан компаниудын хамтын үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэхээр тохиролцсон. Мөн Монголын бүтээгдэхүүн Оросын талын эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадвал мах махан бүтээгдэхүүн их хэмжээгээр нийлүүлж болох талаар ч ярилцлаа” гэв.
ОХУ руу визгүй зорчино | ||
Үзсэн: 2407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.