Шууд Chart

Улаанбаатар хотын 38 байршилд авто замыг шинэчиллээ

2024-09-25 12:14:12

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний эхэнд нийслэлд хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 87 байршилд авто замыг засаж, шинэчилнэ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17, Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 38 байршилд авто замыг шинэчлээд байгаа бол гурван байршилд ажил үргэлжилж байгаа. Харин 8 байршилд авто зам шинэчлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулна” гэв.


Улаанбаатар хотын 38 байршилд авто замыг шинэчиллээ  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй