Шууд Chart

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов

2024-09-25 14:20:38

Засгийн газрын ээлжит хуралдаанд өнөөдөр улсын зээлжих зэрэглэлийн талаарх ерөнхий танилцуулга болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон  нэмэгдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахал, геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдсэн.

Хүнд сорилттой он жилүүдэд Засгийн газрын хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэл бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн, улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа. 


Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй