Шууд Chart

МҮОНРТ: Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны нэвтрүүлэг өнөөдрөөс олон нийтэд хүрч эхэлнэ

2024-09-26 11:18:14

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд олгосон сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн МҮОНРТ-ээс гаргасан хуваарийн дагуу MNB Үндэсний телевиз, Монголын радиогоор олон нийтэд хүрч эхэлнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг Олон нийтийн телевизийн үндсэн суваг MNB Үндэсний телевиз,  Олон нийтийн радиогийн 1-р сувгаар сонгуулийн сурталчилгааны 14 хоногт өдөр бүр 15:00-19:20 цагийн хооронд нэг өдрийн эфирийн 25 хувь буюу 4 цаг 30 минутыг сонгуулийн сурталчилгаанд зориулахаар шийдвэрлэлээ.

Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн цаг хуваарилахдаа намын тухайд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлан хуваарилав. Харин бие даан нэр дэвшигчийн тухайд МҮОНРТ-ээс баталсан Бие даан нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн цаг авах хүсэлтийн маягтын дугаарын дарааллыг баримтлан цаг олгох юм. Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн нэг удаагийн сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаа 10 минут байхаар хуваарь гаргав.

Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж буй бие даан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн цаг авах хүсэлтээ МҮОНРТ-ийн Сонгуулийн сурталчилгаа хариуцсан багийн mnbelection2024@gmail.com цахим шууданд илгээнэ үү.

Бие даан нэр дэвшигч   сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн цаг авах хүсэлтээ дараах маягтыг бөглөн  илгээнэ.

Лавлах утас: 11327225


МҮОНРТ: Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны нэвтрүүлэг өнөөдрөөс олон нийтэд хүрч эхэлнэ  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй