Шууд Chart

Нисэх-Яармагийн замыг энэ сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна

2014-09-04 09:37:34

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа мю байна. Замын нийт  уртад суурь хучилт, 9 км замд өнгө хучилт, 10 км замын хоёр хажуугаар явган хүний зам хийгээд байна. 2012 оноос он дамжин баригдаж байгаа энэхүү замыг 9 дүгээр сардаа багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм. Замын зорчих хэсгийн өргөн - 11.5*2=23 м, Явган хүний зам  4 м, Тусгаарлах зурвас 8 м, Замын нийт өргөн 46 м байх юм.  Хучилтын хийцийн хувьд асфальтобетон хучилт дээд үе - 4 см, доод суурь хучилт 5 см, буталсан чулуун суурь үе - 20 см, Хөлдөлтөөс хамгаалах үе - 45 см байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нисэх-Яармагийн замыг энэ сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй