Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл БНСУ улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн хүрээлэнгээс 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын өргөн нэвтрүүлгийн үйлдвэрлэлийн чуулган”-д хүндэт зочноор оролцож байна.
Тэрбээр өнөөдөр “МҮОНРТ-ийн Олон улсын хамтын ажиллагааны туршлага, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавилаа.
Олон улсын өргөн нэвтрүүлгийн хамтын бүтээл, медиа орчны даяаршилд хариу үйлдэл үзүүлэх зорилготой энэхүү хуралд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, холбогдох байгууллагууд хоорондоо мэдээлэл хуваалцах, хамтран ажиллах боломжийг олгох, контентын чанар, хүртээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “МҮОНРТ-ийн Олон улсын хамтын ажиллагааны туршлага, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавилаа | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.