Шууд Chart

Google Хятадаас нэрээ татаж магадгүй

2010-01-14 02:07:58

    Гуугл хэлэхдээ, саяхан 12 сард, Хятадын хүний эрхийн зутгэлтэнүүдийн имэйлрүү нэвтрэн орох нь хакеруудын гол зорилго байсан гэж мэдээлсэн байна.

  Бээжинг шууд буруутгаагуй ч, үүнээс хойш Хятадын интэрнэт хайлтын системийг дахин хянахгүй хэмээн мэдээлсэн байна. Google.cn
    Гуугл Хятадын зах зээлээс гарсан тохиолдолд Хятадууд дэлхий дахинд болж буй  мэдээлэлүүдийг авах боломжгүй болно хэмээн ярьж байна.
     Одоогоор google.cn Хятадын интэрнэт системийн хайлтийн зах зээлд эхний гуравт ордог байна.
     Блогууд дээр мэдээлснээр, Байду хэмээх хайлтын системийн ерөнхий архитэктор хэлэхдээ, хүний эрхийг үл хайхран, санхүүгийн шалтгаанаас болж  болих энэхүү шалтгаан нь ямар ч утгагүй хэмээн мэдээлсэн байна. Гуугл Хятадын хайлтын системийг эзлэх төлөвлөгөө бүтээгүйтэй холбоотой хэмээн зарим эх сурвалжууд ч мэдээлж байна.

Хятадад түрүү жил 10 сая хүн онлайнд байдаг байсан бол, ойролцоогоор 340 сая хүн одоогоор онлайн байна.

     Түрүү жил, Хятадын хайлтын системийн зах зээлд нэг тэр бум Америк доллар хүрч чадсан бол, шинжээчид 2010 онд гууглыг $600 сая хүрнэ гэж таамагласан байна. 

      Гэвч, гуугл Хятадын хоёр дахь том хайлтын системд ордог юм байна. Хятадын засгийн газартай ойрын холбоотой зах зээлийн тэргүүлэгч Байду нь 60%-г эзэлдэгтэй харицуулахад, гуугл зах зээлийн 31%-г эзэлдэг ажээ.

      Микрософт одоогоор Хятадын “Бинг” хэмээх хайлтын систем дээр маш бага хувьцаа эзэмшдэг боловч, түрүү жилийн 12 сард энэхүү систем дээрээ тулж ажиллана гэжээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Google Хятадаас нэрээ татаж магадгүй  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй