Халх голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчин Ц.Лувсандоржид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэтгэл үзүүлллээ. Ц.Лувсандорж гуай өдгөө 94 насыг зооглож байгаа бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан байна. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Д.Сүхбаатарын одонгоор шагнажээ.
Ахмад дайчин Ц.Лувсандоржид хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.