Шууд Chart

Хорихоос суллагдсан 17 иргэнийг ажлын байр, орон гэртэй болгов

2014-09-04 10:39:42

Хорихоос суллагдсан 17 иргэнийг ХЗЯ-ны дэмжлэгээр ажлын байр, орон гэрээр хангасан байна. Тодруулбал, холбогдох хуулиудын хүрээнд ХЗЯ-наас "Архидан согтуурахтай тэмцэх сан"-ийн санхүүжилтийн хүрээнд хорихоос суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх ажлыг 2013-2014 онд "Зөв амьдрах ухаан" ТББ гүйцэтгэж байна.

Нийт 17 суллагдсан иргэнийг түр байршуулж ажлын байраар хангаж, цалин олгож, хаягжуулж, бүртгэлд хамруулж иргэний үнэмлэх бичиг баримттай болгож өөр ажлын байранд шилжүүлсэн зэрэг хувь хүнд хэрэгтэй ажлуудыг зохион байгуулж гүйцэтгэжээ. Энэхүү ажлын гүйцэтгэлтэй Хууль зүйн яамны ТНБД Ж.Баярцэцэг өчигдөр газар дээр нь очиж танилцлаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хорихоос суллагдсан 17 иргэнийг ажлын байр, орон гэртэй болгов  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй